Өнгөрсөн шөнө дөрвөн сартай нярай ковидын нэн хүндрэлээр нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавирусийн улмаас 0-80 насны хоёр хүн нас барсан гэж ЭМЯ-аас мэдээлсэн. Тэгвэл нас барсан хоёр хүний нэг нь дээрх нярай байжээ. Хүүхдийг тээж байхдаа ээж нь ковидын халдвараар өвдөж, дутуу төрж байжээ. Хүүхэд ЭХЭМҮТ-д тархины цусан хангамжийн дутагдал гэсэн оношоор эмчлэгдэж байх үедээ халдвар авсан нь батлагджээ
Дөрвөн сартай нярай ковидын хүндрэлээр нас баржээ |
|