Э.Бат-Үүлд дөрөв жилийн ял оноолоо

2021-12-16,   926

УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал байсан байсан А.Гантулга, “Бэрэн групп ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 11 хүнд холбогдох авлигын  хэргийг арваад хоног хэлэлцсэний эцэст өчигдөр орой шийдвэрээ гаргасан.
 
Тодруулбал, Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр нарыг гэм буруутайд тооцсон бол бусад дөрвөн хүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон юм.
 
Харин өнөөдөр 10:00 цагт гэм буруутай гэж дүгнэсэн долоон хүнд Эрүүгийн хариуцлага оноох шүүх хурал эхэлж, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа.
 
Эх сурвалжийн мэдээлснээр шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жил, А.Гантулгад зургаан жилийн ял оноосон байна.

Э.Бат-Үүлд дөрөв жилийн ял оноолоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-16 17:03:01
    Zorigoo : Huuhdee buruu erhluuljdee odoo yahvdee
Шинэ мэдээ