Б.Чулуудай: Миний аав хэргийн талаар өөрөө огт мэдээгүй байсан. Прокуророос оруулж ирсэн олон янзын зүйл ангийг хөнгөвчлөөд, шүүх шийдвэрээ гаргасан. Бид хуулийн дагуу давж заалдана

2021-12-16,   825

Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд Э.Бат-Үүл нарын долоон хүнд эрүүгийн хариуцлага оноох шүүх хурал болж буй тухай бид мэдээлсэн. Улмаар хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял, түүний хүү Б.Чулуудайг 15 сая төгрөгөөр торгох, ТОСК-ын захирал асан А.Гантулгад таван жил хорих ял тус тус оноосон байна. 
 
Түүний хүү Б.Чулуудай аавыг нь хилс хэрэгт гүтгэсэн гэж үзэж буйгаа илэрхийлж, мэдээлэл өглөө. Тэрээр "Миний аав өнөөдөр хэлмэгдлээ. Аавыг минь хилс хэрэгт гүтгэж, огт оролцоогүй, өөрөө ч мэдээгүй хэргийнх нь төлөө хохирол төлүүлж ял өгөх шийдвэр гаргалаа. Хотын дарга нар нэхэмжлэл гаргасан. Бид хоёрыг цуг ялласан. Гэхдээ шүүхээс миний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би аавынхаа төлөө тэмцэнэ. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа аль 2018 онд дууссан. Миний аав хэргийн талаар өөрөө огт мэдээгүй байсан. Прокуророос оруулж ирсэн олон янзын зүйл ангийг хөнгөвчлөөд, шүүх шийдвэрээ гаргасан. Бид хуулийн дагуу давж заалдана. Миний аав 30 гаруй жил Монгол Улсын төлөө зүтгэсэн. Энэ хэргийг хийсэн хүн нэг бүртэй нэгийгээ үзнэ. Бид заавал ялна" гэлээ. 

Б.Чулуудай: Миний аав хэргийн талаар өөрөө огт мэдээгүй байсан. Прокуророос оруулж ирсэн олон янзын зүйл ангийг хөнгөвчлөөд, шүүх шийдвэрээ гаргасан. Бид хуулийн дагуу давж заалдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ