Улаанбаатар хотод амьдардаг солонгос иргэнийг таван монгол иргэн зодсон хэрэг гарсан талаар БНСУ-ын MBC телевиз мэдээлэв. Тус телевизийн мэдээлснээр, эл хэрэг энэ сарын 6-ны үүрээр болсон, тухайн солонгос иргэнийг ажлаа тараад явж байхад нь ямар ч шалтгаангүйгээр зодон, машиндаа суулган, авч явахыг завдсан гэнэ. Энэ үеэр солонгос иргэнийг өмөөрөхөөр ирсэн хоёр нутаг нэгтэн нь мөн зодуулжээ.
БНСУ-д зодуулсан 13 настай охины хэрэгтэй холбоотой, хариуг нь авахын тулд ийм үйлдэл хийсэн байж болзошгүй гэж MBC тодотгосон байна.
Тодотгоход, БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа монгол охиныг зодож, хүчээр архи уулган, зургаан цаг өрөөнд нь хорьж, дарамталсан хэрэг гарсан юм.
БНСУ-д зодуулсан 13 настай охины хэрэгтэй холбоотой, хариуг нь авахын тулд ийм үйлдэл хийсэн байж болзошгүй гэж MBC тодотгожээ. |
|