Д.Мөнх-Эрдэнэ: Надад АТГ-с зохиомол дараах хэргүүдийг тохож ялагдагчаар татаж байгаа

2021-12-17,   717

 БНХАУ-ын Хөх хот дахь консул асан Д. Мөнх-Эрдэнэ сүүлийн үед нийгмийн сүлжээгээрээ дамжуулан Төрийн байгууллагууд болон Төрийн албаны тушаалтнуудтай холбоотой хууль бус асуудлуудаар шууд дамжуулалт хийж, мэдээлэл өгдөг болсон. 
 
Тэгвэл тэрбээр өнөөдөр нийгмийн сүлжээндээ "Надад АТГ-с зохиомол дараах хэргүүдийг тохож ялагдагчаар татаж байгаа нийслэлийн прокурор хяналт тавьж байгаа АТГ-н З.Дашдаваа Дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын нутаг ойр дотнынхон хүн
 
1-рт:
 
Хөх хотод байх хугацаанд байрны түрээс бүтэн жилд 80 гаруйхан мянган юань төсөвтэй 60 м2 байр түрээслэх ёстойгоос 200 м2 байр түрээсэлсэн гэнэ 140 м2 ны төлбөрөө өөрөө төлдөг байсан.
Ц.Нямдорж сайд хаана ямар байртай билээ. Хүү Н.Анхбаяр нь Америкт хаусанд амьдардаг байсан!
 
2-рт:
Хүүхдийн сургалтын төлбөр хэдхэн юань олгосон гэнэ манай хүүхэд гэхээрээ олгохгүй бусад Ц.Нямдорж сайдын ГХЯ-н ТНБ дарга Н.Анхбаярын хүүхдүүд Америкт олон мянга доллар авдаг байсан шүү!
 
3-рт:
Хүн гэрээгээр ажиллуулж хөдөлмөрийн хөлс 3 хан мянган юань олгосон гэхийн хэлгүй чадваргүй нөхдүүдтэй ажиллаж байсан хэлтэй хүн гэрээгээр ажиллуулж цалинг нь олгохгүй өөр яах уу?
 
4-рт:
Эх орондоо буцах зардал вагоны тарифаар олгох ёстой онгоцоор явсан баримт бүрдүүлсэн байна гэхийн вагоноор явахаар олгосон гэтэл хүн өөрөө мөнгө нэмээд онгоцоор явж болохгүй юу?" хэмээн бичжээ. 

Д.Мөнх-Эрдэнэ: Надад АТГ-с зохиомол дараах хэргүүдийг тохож ялагдагчаар татаж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ