Соёл түгээх нэрээр төсвийн мөнгөөр туйлдаг газрын нэг бол Соёлын яам. Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар тус яамнаас араас орж байгаа бололтой. Тэд өнгөрсөн долоо хоногт ээлжит төсвийн мөнгийг үрэн таран хийх тендер гэгчээ зарласан байна.
Бүр тодруулбал, Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан “Зуун жил- Зуун бүтээн байгуулалт” Соёлын хөгжил 100 жил нэвтрүүлгийг хийхэд зөвлөхийн бус үйлчилгээг гүйцэтгэх 50 сая төгрөгийн тендер зарласан байна.
Мөн Ардын хувьсгалын 100 жилийн 100 бүтээл, 100 үйл явдал антологи /зургийн цомог/ хийх тендер зарласан байна. Нийт өртөг 60 сая төгрөг. Тендер зарлагч Соёл урлагийн газраас үүнийгээ "Ардын хувьсгалын түүхэн ялалт авчирсан 1921 оноос хойших 100 жил Монгол үндэстний хувьд сэргэн мандаж, соёл, урлагийн салбар шинэ түвшинд хүрч хөгжсөн ололт амжилт, хөгжил дэвшлийн замналыг гэрэл зургийн цомгоор илэрхийлэх, иргэд, залуу хойч үед үзүүлэн таниулах, Монголын соёл, урлагийн түүхийн сан хөмрөгийг баяжуулж батжуулах зорилготой" гэжээ.
100 жилийн ойд зориулан 110 сая төгрөгөөр нэвтрүүлэг, зургийн цомог хийх ТЕНДЕР зарлажээ |
|