Ерөнхий сайдын Эрдэнэбүрэнгийн УЦС байгуулах амлалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал цэг тавилаа

2021-12-20,   7158

Сарын эхэд Монгол Ардын намын Их хурлын нээлтэд Ерөнхий сайд ШИНЭ сэргэлтийн бодлогоо танилцуулсан. Энэ бодлогын нэг хэсэг бол Эрчим хүчний сэргэлт. Сүүлийн 30 жил яригдсан ч ажил хэсэг болоогүй дулаан, цахилгааны эх үүсвэрийг бий болгохтой холбоотой бодлого юм. Энэ бодлогын хүрээнд  Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусган, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллана хэмээн амлалт өгсөн юм.
 
Гэтэл Ерөнхийлөгчийн өнгөрсөн долоо хоногт ОХУ-д хийсэн айлчлалын үеэр хойт хөршийн төрийн тэргүүн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг бариулахгүй гэх байр сууриа тов тодорхой илэрхийлж, тунхаглалд багтаалаа. 
 
Тодруулбал, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН "Орос, Монгол хоёр улс цаашид байгаль орчныг хамгаалах чиглэлд чухал төслийг хамтран хэрэгжүүлнэ. Тухайлбал, ЮНЕСКО-гийн өв хэмээн бүртгэгдсэн Байгал, Тарь нууруудын өвөрмөц экологийн системийг бүрдүүлэх хил дамнасан гол мөрнийг хамгаалахад хамтран ажиллана" хэмээн мэдэгдлээ.
 
Ийнхүү эрх баригчдын Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг байгуулснаар баруун бүсийг дотоодын эрчим хүчээр хангах төлөвлөгөөнд ЦЭГ тавилаа. Асуудал цаашид яригдахгүй.  
 
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Монгол Улсын баруун бүс нутаг буюу Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрчим хүчний хангамжийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг урт хугацаанд баталгаажуулж, сэргээгдэх эрчим хүчийг энэ бүс нутагт хөгжүүлэх суурийг тавих төсөл байв.
 
Уг 90 МВт-ын станцыг Ховд голд барих судалгааг 1964 онд тухайн үеийн ЗХУ-ын мэргэжилтнүүд судалсан байдаг. Улмаар 2018 онд Монголын тал дахин судалж, уг станцыг барихаар болсон юм. Уг төслийг БНХАУ-аас Монгол Улсад олгох хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх бөгөөд ТЭЗҮ-гээр 288 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн. Гэхдээ тендерт шалгарсан компаниуд 271 сая ам.доллароор бүтээн байгуулахаар тохирсон бөгөөд барилга угсралтын ажил 61 сар үргэлжлэхээр төлөвлөсөн. Уг төлөвлөгөөг салбарын сайд өнгөрсөн есдүгээр сард танилцуулсан. Гэхдээ хойд хөршөөс хориг тавьсан учир энэ төсөл дахиж яригдахаар болж байна. 
 

Ерөнхий сайдын Эрдэнэбүрэнгийн УЦС байгуулах амлалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал цэг тавилаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-23 15:18:01
    Зочинзочин: Бямбацогт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-22 12:28:41
    davaa:
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-20 21:09:16
    Эннэнэ: Эннгшлүлли
Шинэ мэдээ