120 сая төгрөгийн тендерийг шалгаруулалтгүйгээр өөртөө авсан хэргийг шалгаж эхэллээ

2021-12-20,   954

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 547 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 27 хэргийг шүүхэд шилжүүлэх, 28 хэргийг хаах, 6 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 484 хэрэг шалгагдаж байна.
 
Тухайлбал, Алт олборлодог аж ахуйн нэгжээс 200 сая төгрөгийн хахууль авсан Ц, багш нарын цалин дээр урамшууллын мөнгө бодож гаргуулан хувьдаа завшдаг Б, иргэдээс хураасан авто зам ашигласны төлбөрийг хувьдаа завшсан Б, мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн хураамжийг хувьдаа завшсан Н, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй Б, төрийн өмчид 64.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Д нарын зэрэг албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн 27 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. 
 
Түүнчлэн байгууллагын хөрөнгийг дураараа зарцуулж олсон орлогоос ашиг авсан, байгууллагын газрыг худалдан борлуулсан, татварын тайлангаар ямар ч бүртгэлгүй төрсөн дүүдээ буцаан олголт хийсэн, худалдан авах ажиллагаанд хамаарал бүхий этгээдээ оруулж шалгаруулсан, 120 сая төгрөгийн тендерийг шалгаруулалтгүйгээр өөртөө авсан, байгууллагадаа урьдчилан байдлаар 47.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл бүхий гомдол, мэдээллүүдэд хэрэг бүртгэлтийн хэрэг шинээр нээн шалгаж байна.

120 сая төгрөгийн тендерийг шалгаруулалтгүйгээр өөртөө авсан хэргийг шалгаж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ