Эрээний талд гацсан байсан 130 гаруй монгол тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт хүргэж эхэллээ

2021-12-20,   572

Энэ сарын 20-ны өдрөөс Эрээний талд гацсан байсан 130 гаруй монгол тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт хүргэх ажил эхэллээ. Зуны түлштэй, асахгүй удсан тээврийн хэрэгслийг асаах, эхний ээлжинд гаалийн бүрдүүлэлт хийсэн авто машинуудыг “0” цэгт тээвэрлэж хүргэх, улмаар гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй байгаа тээврийн хэрэгслийн бичиг баримтыг ойрын хугацаанд бүрдүүлж дуусган монголын талд шилжүүлж өгөх ажлыг зохион байгуулж байна.
 
Өнөөдрөөс эхлэн Хуан Юй гаалийн баталгаат талбай руу чингэлэгт ачих ачаа, барааг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд 50 чингэлэгт ачаа ачиж, хилийн “0” цэгт хүргэж ажлыг дээр дурдсан 130 гаруй авто машиныг монголын талд шижлүүлж өгсний дараа эхлүүлэхээр төлөвлөж буйгаа Эрээн хотын удирдлагаас мэдэгдсэн байна.

Эрээний талд гацсан байсан 130 гаруй монгол тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт хүргэж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ