Алга болоод 13 хоносон 50 настай эмэгтэйг эрэн хайж байна

2021-12-21,   673

Гэрээсээ гараал 13 хоносон иргэнийг эрэн хайж байна. Тодруулбал, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод баг “Эмгэн толгой” гэдэг газар 50 настай эмэгтэй энэ сарын 8-ны гэрээсээ гараад сураггүй болжээ. Улмаар түүнийг алга болсон мэдээллийг өчигдөр Онцгой байдлын албанд бүртгүүлсэ.н байна. Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 145 км замыг туулан 14:10 цагт очиж, Баянмод баг  “Эмгэн толгой” гэдэг газраас баруун урд зүгт 3 км-т нисгэгчгүй нисдэг аппарат /дрон/-аар, Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд “Эмгэн толгой” гэдэг газраас баруун зүгт 4 км-т “Шивэртийн хөндий” гэдэг газар хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17:00 цагт түр зогсоож өнөөдөр 07:00 цагт дахин эхлүүлжээ.


Алга болоод 13 хоносон 50 настай эмэгтэйг эрэн хайж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ