1600 хэрэглэгчийг гомдолтой үлдээсэн “Coinhub”-ынхан Шилдэг инновацлаг компаниар шалгарсан нь шударга уу?

2021-12-21,   465

Крипто зах зээлд шинээр нэвтэрч буй IHC койныг анхдагч зах зээлд гарахад Койн-Хаб ХХК биржийн системийн үйл ажиллагаанаас болж 1600 хэрэглэгч хохироод байна.
 
Тодруулбал, Өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр Coinhub крипто хөрөнгийн биржээр дамжуулан арилжаа хийхдээ системийн үйл ажиллагаанаас болж 1600 хэрэглэгчийг гомдолтой үлдээсэн. Нэг үгээр нэг секундэд 100 мянган гүйлгээг биелүүлэх хүчин чадалтай мөртлөө тухайн өдөр 2,860 хүнийг бүртгэж авахдаа алдаа гаргасан байдаг. Гэтэл “Forbes Mongolia” сэтгүүлийнхэн тэднийг Шилдэг инновацлаг компаниар шалгаруулсан байх юм. 
 
Өнөөдрийн хүртэл дээрх асуудал шийдэгдээгүй байхад чухам ямар шалгуураар ийнхүү шилдэг болж байгаа нь гомдолтой үлдсэн иргэдийн хувьд шүүмжлэл дагуулж байна.

1600 хэрэглэгчийг гомдолтой үлдээсэн “Coinhub”-ынхан Шилдэг инновацлаг компаниар шалгарсан нь шударга уу?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ