Б.Нандинцэцэг: Өнгөрсөн 8 сарыг яаж тэвчиж, нулимсаа залгиж өнөөдрийг хүргэлээ. Миний хань тэмцсээр бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно

2021-12-21,   2386

Улсын начин Э.Энхбат эх орондоо өнгөрсөн бямба гарагт ирсэн бөгөөд Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. 
 
Сануулахад, Олимпийн аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр өөрийн найз болох Улсын начин Э.Энхбатыг зодож, биенд нь хүнд гэмтэл учруулсан. Үүнээс үүдэн Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаад БНСУ-ыг зорьсон юм. 
 
Гэвч өнгөрсөн найман сарын хугацаанд түүний биеийн байдал нь дээрдээгүй учраас эх оронд нь авч ирсэн. 
 
Тэгвэл Э.Энхбат начингийн эхнэр Б.Нандинцэцэг нийгмийн сүлжээндээ "Яагаад заавал ганцхан тархийг нь гэж 3 цохиод зогсохгүй. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юмсан. Өнгөрсөн 8 сарыг яаж тэвчиж, нулимсаа залгиж өнөөдрийг хүргэлээ. Зөв хүн байгаад хохирдог хорвоо юм. Миний хань тэмцсээр  бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно. Гурван үеэр минь тоглож яргалсан хүн араатан гэж байх юмаа" гэжээ.
 
 

Б.Нандинцэцэг: Өнгөрсөн 8 сарыг яаж тэвчиж, нулимсаа залгиж өнөөдрийг хүргэлээ. Миний хань тэмцсээр бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-21 19:15:35
    бухимдагч: зөвхөн алуурч,яргачдын мэдүүлгээр хэрэг шийдэж болох уу.Хүнийг бүтэн 8 сар тарчилж байхад бүлэг яргачид нар салхинд жаргаж явахдаа хоорондоо үгсээд ухаангүй хүн рүү бурууг чихээд өнгөрнө гэдэг нь тодорхой байна.Хууль чид хуулиа баримталбал Түвшинбаярт цаазаас дутуугүй ял оноох ёстой.Цар тахлын хуулийг зөрчиж хатуу хөл хорионы үед нийслэлд ирж архидалт зохион байгуулсан Булганы удирдлагууд,ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБАНЫ ДАРГА гАНЦЭЦЭГ НАР АДИЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ.үҮНИЙГ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ
Шинэ мэдээ