Хамгийн богино өдөр, урт шөнө

2021-12-22,   414

Жил бүрийн 12 дугаар сарын 22-ны өдөр дэлхийн хамгийн богино өдөр болон урт шөнө тохиодог. Энэхүү үзэгдэл ялангуяа дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт илүү ажиглагддаг байна. Учир нь дэлхий хойд хэсэг рүүгээ энэ үед хамгийн их хазайсан байдаг учир нарны тусгал энэ хэсэгт өдөртөө хамгийн бага очиж тусдаг байна. Үндсэндээ хойд туйлд 24 цагийн турш шөнө үргэлжилдэг гэсэн үг юм. Монгол орны хувьд өвлийн энэ өдрийн урт нь 7 цаг 20 минут орчим үргэлжилдэг байна. Хүн төрөлхтөн жилийн хамгийн богино өдөр, урт шөнө тохиодог энэхүү үзэгдлийг олон мянган жилийн өмнөөс ажиглаж ирсэн байна. Эртний Маяачууд одоогийн Мексик улсын нийслэл хот болох Мехико буюу тухайн үеийн Тулум хэмээх хотноо өвөл болон зуны нар буцах үзэгдлийг тохиож байгааг мэдэгдэх тусгай төхөөрөмжийг бүтээж байсан байна. Эртний Ромд энэхүү өдрийг Брумалиа хэмээн нэрлэж, тэмдэглэн өнгөрүүлдэг байсан гэдэг. Германы газар нутгаас олдсон 7000 жилийн өмнөх Госекийн цагираг хэмээх төхөөрөмж нь мөн адил өвөл болон зуны улирлын өдөр, шөнийн урт богины хэмжээг яг заадаг байсан ажээ.
Хамгийн богино өдөр, урт шөнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ