Согтуурсан үедээ 11 давхраас дүүжлэгдсэн байсан эрэгтэйг аврах тавцан дээр буулгаж, эмнэлэгт хүргэлжээ

2021-12-22,   627

Согтуурсан үедээ 11 давхарын тагтнаас дүүжлэгдсэн байсан эрэгтэйн амь насыг авран хамгаалжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо Орчлон хороолол 42 байр орон сууцны 11 давхарын тагтнаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 22:21 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8.5 км зам туулан 22:45 цагт очиход иргэн 23 настай эрэгтэй Б-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 11 давхарын тагтнаас дүүжлэгдсэн байсныг тус байрны хойд талд аврах тавцан дэлгэж, ярилцлага хийн ажиллахад 22:50 цагт үсэрч аврах тавцан дээр унасныг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахын их эмчид 23:03 цагт эсэн мэнд хүлээлгэн өгчээ.
Согтуурсан үедээ 11 давхраас дүүжлэгдсэн байсан эрэгтэйг аврах тавцан дээр буулгаж, эмнэлэгт хүргэлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ