Тахал далимдуулж ТӨРИЙН албанд ШУРГАСАН эрхмүүд хэн бэ?

2021-12-22,   673

Чоно борооноор гэх хэлцийг мэдэхгүй хүн ховор биз. Яг энэ хэлц шиг цар тахлаар далимдуулж төрийн өндөр албан тушаалд томилогдсон эрхмүүдийг өнөөдөр ISEE.mn сайт онцолсон байна. Тодруулбал, Ковид-19 цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг ашиглаж дараах хүмүүс албан тушаалд очсон уу, гэх хардлага үүсээд байгаа юм. Тухайлбал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Боловсрол шинжлэх ухааны яамны ТНБД Л.Цэдэвсүрэн, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Э.Дашдэмбэрэл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Э.Тамир, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Соёл урлагийн агентлагийн дарга Ц.Нацагдолгор, Иргэний нисэхийн ерөнхий газар С.Мөнхнаса, Усны газрын дарга Ш.Мягмар, Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун, Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох нарын хүмүүсийг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр ТӨРИЙН албан шургаж амжсан байна.
Тахал далимдуулж ТӨРИЙН албанд ШУРГАСАН эрхмүүд хэн бэ?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-28 14:40:43
    Зочинингээж бол: Ийм хогийэинн
Шинэ мэдээ