Э.Бат-Үүлийг хоригдлууд "Хонхны дуу" дуулан угтан авчээ

2021-12-22,   1668

Хотын дарга асан Э.Бат-Үүлд шүүхээс дөрвөн жилийн хорих ялыг өнгөрсөн долоо хоногт оноосон. Түүнийг хотын дарга байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, хүү Б.Чулуудайгийнхаа компанид давуу байдал олгосон хэрэгт буруутгасан юм. Тэгвэл өмгөөлөгч А.Пүрэвдулам Э.Бат-Үүлийг эргэж очжээ. Тэрбээр “Э.Бат-Үүл баатартай уулзав. Монголын ардчиллын ноён нуруу улам батжиж, улам чангарч улам зориг оржээ. Ардчилал, эрх, эрх чөлөөний бэлгэдэл тэмцэгч хүний мөн чанар ийм л байдаг гэлтэй. Үнэн цаг хугацааны явцад улам тодрох нь гарцаагүй. Түүнийг хорих ангид ирэх мөчид хоригдож буй хүмүүс нэгэн зэрэг Хонхны дууг дуулж хүндэтгэл үзүүлжээ” гэжээ.
Э.Бат-Үүлийг хоригдлууд "Хонхны дуу" дуулан угтан авчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-22 16:39:11
    Зочин : Гуцооо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-22 15:15:55
    иргэн: хршинхошин шог
Шинэ мэдээ