ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалтын албаны дарга Э болон бусад албан хаагчид "Сөрөг" хариуг 60 мянган төгрөгөөр дамласан уу?

2021-03-20,   430

ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтан PCR шинжилгээний хариуг 60 мянган төгрөгөөр үнэлж, "борлуулж" байгаа мэдээллийг долоо хоногийн эхэнд хүргэсэн. 
 
Тодруулбал, иргэн Хаан банкны 5....... тоот данс руу 60 мянган төгрөг шилжүүлэхэд хэсэг хугацааны дараа иргэний мэдээллээр "Сөрөг" гэх хариу ирдэг байна. 
 
Тэгвэл энэхүү хууль бус үйл ажиллагааны ард хэн байв? 
 
ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалтын албаны дарга Э шууд удирдлагаар иргэдээс шинжилгээ авахгүйгээр "Сөрөг" хариуг гаргадаг байсан байна. Шинжилгээний хариуг ГЭРЭГЭ систем рүү шивж оруулах эрхтэй П.Э, сорьц авагч Т.Э нар хамтран ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалтын албаны дарга Э-ийн өгсөн нэр регистрийн дугаараар нь "Сөрөг" гэсэн хариуг илгээдэг байжээ. 

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалтын албаны дарга Э болон бусад албан хаагчид "Сөрөг" хариуг 60 мянган төгрөгөөр дамласан уу?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ