БНХАУ-ын 75 иргэн явган хил гарах гэж оролджээ

2021-12-22,   619

Монгол Улсад ажилладаг 75 хятад иргэн явганаар хил гарах гэж оролджээ. Тодруулбал, Дорноговийн Сайншанд сумын төвд барилгын ажил гүйцэтгэж байсан БНХАУ-ын 75 иргэн “Энэ оны 10, 11-р сарын цалинг өгөхгүй байгаа тул нутаг буцна” гэх шаардлагыг тавьж, тус кемпээс гарч хилийн чиглэлд явганаар алхсан байна. Тэдний 30 иргэн нь буцаж, бусад нь цаашаа үргэлжлүүлэн явах үед тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид очиж зогсоон, шаардлага тавин ажиллаж байгаа аж. Тухайн иргэд цагдаагийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч маргаан дэгдээд байгаа юм байна.
БНХАУ-ын 75 иргэн явган хил гарах гэж оролджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ