Т.Баярхүү: Гадаадаас ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэр энэ сарын 25-наас мөрдөгдөнө

2021-12-22,   207

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Арваннэгдүгээр сарын 26-нд ДЭМБ-аас Омикрон нэртэй коронавирусийн анхаарал татсан хувилбар бүртгэгдсэн талаар мэдээлсэн.
 
Түүнээс хойш манай улсад 5,600 орчим иргэнийг шинжилгээн хамруулж хилээр нэвтрүүлжээ.
 
Бид гадаадаас ирсэн иргэдээс хилийн хяналтын цэг дээр шинжилгээ авч байгаа төдийгүй 10 хоног гэрийн тусгаарлалтад байхыг зөвлөж, тусгаарлалтын дөрөв дэх хоногт нь PCR-ийн шинжилгээ авч байгаа.
 
Ингэхэд хилийн хяналтын цэг дээр 180 хүний сорьц эерэг бол тусгаарлалтын дөрөв дэх хоногоос авсан шинжилгээгээр 37 тохиолдол батлагдсан. Өөрөөр хэлбэл, сарын хугацаанд гаднаас зөөвөрлөгдсөн 200 гаруй тохиолдол бүртгэгджээ.
 
Иймд цаашид Омикрон хувилбарыг манай улсад тархахаас сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх саналыг ЭМЯ, ХӨСҮТ-өөс тавьсны дагуу УОК-оос тогтоол гарч, хилийн чанадаас ирж буй иргэдийг 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гурван хоногийн хугацаанд зочид буудалд тусгаарлаж, сүүлийн хоногт авсан шинжилгээний хариу сөрөг гарвал гэрт нь хариулах нөхцөл шаардлагыг тавихаар боллоо.
 
Үндсэндээ нэг хүнээс гурван удаа шинжилгээ авах юм" гэлээ.

Т.Баярхүү: Гадаадаас ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэр энэ сарын 25-наас мөрдөгдөнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ