МҮБХ: Стандартын бус зодог шуудаг өмссөн бөхчүүдийг бөхийн барилдаанд оролцуулахгүй

2021-12-23,   463

Биеийн тамир, спортын улсын хорооны боловсруулж буй "Биеийн тамир спортын хувцас хэрэглэлийн стандарт" тогтоох хөтөлбөрт үндэсний бөхийн зодог шуудгийн стандартыг батлуулуулахаар болжээ. Үүнтэй холбогдуулан үндэсний бөхийн өмсгөл, хэрэглэл /малгай, зодог, шуудаг/ үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдтэй ирэх сард уулзалт хийхээр болсон байна. Улмаар бөхийн өмсгөл, хэрэглэл үйлдвэрлэгчдэд "Стандартчлал хэмжил зүйн үндэсний төв"-өөс патент олгодог болох юм. Мөн тухайн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн стандарт бус зодог шуудагтай бөхчүүдийг бөхийн барилдаанд оролцуулах боломжгүй болж байгаа аж. Жич: Батлагдах стандартад заагаагүй хувцас хэрэглэлтэй бөхчүүд одоо өмсөж буй зодог шуудгаа эрх авсан нэр бүхий үйлдвэрлэгчдээр засуулж нэгдсэн стандартын шаардлагад нийцүүлэн барилдаанд оролцох боломжтой болно.
МҮБХ: Стандартын бус зодог шуудаг өмссөн бөхчүүдийг бөхийн барилдаанд оролцуулахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ