"Баян-Өлгий, Ховдын боомтоор гарал үүсэл тодорхойгүй шатахуун оруулж ирэн УБ руу зөөж байна"

2021-12-23,   1394

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр:
 
-Суурь бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг чухал зүйл болох шатахууны үнэ сүүлийн үед сүүлийн үед өдрөөс өдөрт нэмэгдэж юм. Бид ОХУ-аас гэхээс илүү Роснефтиэс хамааралтай байгаа ба манай талаас үнийг бууруулах арга хэмжээ авахгүй, харин ч өөрсдөдөө ашигтай байдлаар ажиллаж байна.
 
Өмнө нь шатахууны үнийн талаар хэд хэдэн арга хэмжээ авч байсныг дурдвал, нэгдүгээрт, Засгийн газрын тогтоолоор 2015 оноос эхлэн шатахууны татварыг тэглэсэн ба энэ нь алслагдсан аймгуудад шатахууны үнийг өсөхөд нөлөөлсөн. Хоёрдугаарт, НӨАТ-ын хуулиар татвараа хилээр шатахуун оруулснаас хойш 30 хоногийн дотор төлөх шаардлагатай болсон. Гуравдугаарт, үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 160 тэрбум төгрөгийн алдагдлыг зөрүүнд авсан. Уул уурхайн сайд асан Д.Сумъяабазар АИ92 шатахууны үнийг 1400 төгрөгт барихаар заасан байдаг. Эдгээр арга хэмжээг авсан ч шатахууны үнэ өссөөр байна.  
 
12-р сарын 22-нд шатахууны үнийг чөлөөлөх шийдвэр гарснаас хойш үнэ огцом өсөөд байна. Ажлын хэсэг хяналт шалгалт хийдэг бол тодорхой үр дүнд хүрдэг баймаар байна. Төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоо байхгүй нь бэрхшээлтэй юм.
 
2021 оны гаалиар оруулж ирэх керосин, нафта буюу тоо хэмжээ нь 30-40 хувь багассан. Баян-Өлгий, Ховдын боомтоор гарал үүсэл нь тодорхойгүй шатахууныг оруулж ирэн Улаанбаатар хот руу зөөж байгаа учраас чанаргүй шатахуун худалдаалж буйг Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо цар тахлын үед судалсан. Тусгай зөвшөөрөлтэй долоон компаниа байдаг ба өмнө нь хольж борлуулж байсныг МХЕГ шалган илрүүлж байсан. Одоо гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун буюу жижиг үйлдвэрээс авто замаар оруулж ирснийг Улаанбаатарт авч ирж зарж байна. Баян-Өлгийд АИ92 шатахуун 2580 төгрөг, харин Ховдод 2600 төгрөг байна.
 
Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөхөд манайд дагаад өссөн, одоо дэлхийд үнэ буурч байна. Манайд ч мөн үнийг буулгах шаардлагатай.
 
Шатахууны чанар шалгах лабораторийг 2017 байгуулж байсан ч өнөөг хүртэл ажилладаггүй. Техник нь хангалтгүй болон бодис байхгүй гэсэн тайлбар хэлдэг.
 
Бид шатахууны чанарын шалгалтыг тогтмол хийж өгье, хэрэглэгчдэд тодорхой сонголттой байх нөхцөлийг нь бүрдүүлье гэсэн саналыг хэлсэн. Төрийн үүрэг ч гэлээ хэрэв шатахууны чанарын талаарх мэдээллийн үнэн зөвийг иргэдэд нээлттэй мэдээлэх боломжгүй байвал бидэнд эрхийг нь өгч болно. Хэрэв төр эрхийг нь өгвөл олон нийт, сэтгүүлчидтэй хамтран шатахууныг шинжилж мэдээллийг нээлттэй болгох боломжтой. 2021 он гарсаар манай хилээр нэг ч килограмм нафта оруулж ирээгүй гэсэн мэдээг ГЕГ-аас авсан. Харин 3300 тонн керосин авчээ.
 
Монгол Улсын хэмжээнд 1400 ШТС, 114 компани үйл ажиллагаа явуулж байна.
 
Ажлын хэсэг гэсэн нэрийн дор "шалгаж байна" хэмээн асуудлыг намжаадаг байдалтай баймааргүй байна. Шатахууны үнийг зах зээлийн зарчмаар явуулах хэрэгтэй. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөхөд манайд дагаад өссөн, одоо дэлхийд үнэ буурч байна. Манайд ч мөн үнийг буулгах шаардлагатай. Монгол Улсын хэмжээнд 1400 ШТС, 114 компани үйл ажиллагаа явуулж байна.
 
Манайд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 2000 гаруй гомдол ирсэн. Хамгийн өндөр дүнгээр хохирсон нь 12 сая төгрөг бөгөөд Ланд-200 маркийн автомашинтай иргэн Завхан аймгаас шатахуун авсан ба бензин насос нь шатаж улмаар хот руу чирж авч ирэх зардал зэргийг тооцсон. Шатахууны түгээгүүрийн газар болон шатахууны дээжийг шинжлүүлж тодорхой болгосон.

"Баян-Өлгий, Ховдын боомтоор гарал үүсэл тодорхойгүй шатахуун оруулж ирэн УБ руу зөөж байна"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ