Шуурхай: Шүүхээс Н.Түвшинбаярт холбогдох хэргийг НЭМЭЛТ МӨРДӨН байцаалтад буцаалаа

2021-12-23,   302

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
 
Шүүхээс Н.Түвшинбаярт холбогдох хэргийг хянаад нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзээд прокурорт буцаасан байна. 
 
Тодруулбал, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллагдагч Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.
 
Шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
 
Шүүх хурлын дараа Н.Түвшинбаярын өмгөөлөгч "Н.Түвшинбаярын хувьд гэм буруу дээрээ маргаж байгаа зүйл байхгүй. Гарсан хохирлыг төлж байгаа. Нийтдээ гурван тэрбумыг хохирогч талд төлсөн. Цаашид ч төлнө. Маш их гэмшиж байгаа. Хохирогчийн эрүүл мэндэд маш их санаа зовж байгаа" гэсэн юм. 
 

Шуурхай: Шүүхээс Н.Түвшинбаярт холбогдох хэргийг НЭМЭЛТ МӨРДӨН байцаалтад буцаалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ