Шинэ жилийг тохиолуулан БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд өршөөл үзүүлэхээр болжээ

2021-12-24,   715

БНСУ-ын эрх баригчид авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 22 жилийн хорих ял эдэлж буй Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд өршөөл үзүүлэхээр болсон талаар "Yonhap" агентлаг өнөөдөр мэдээллээ. Тус мэдээлэлд “69 настай Пак Гын Хэг шинэ жилийн баярыг тохиолдуулан өршөөл үзүүлэх хүмүүсийн жагсаалтад оруулжээ. Дээрх шийдвэрийг түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан хүмүүнлэгийн үүднээс гаргажээ. Пак Гын Хэ 2019 онд мөрний мэс засалд орсон бөгөөд энэ жил мөр, нурууны архаг өвчний улмаас гурван удаа эмнэлэгт хэвтсэн байна” гэжээ.


Шинэ жилийг тохиолуулан БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд өршөөл үзүүлэхээр болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ