Т.Ариунболд эзэнтэй "Архангай Алтан Дорнодын Дайчид" баг Үндэсний лигийн анхны хожлоо авлаа

2021-12-24,   338

Сагсан бөмбөгийн нэгдсэн "Дээд лиг" энэ сарын 21-ний 17:00 цагаас Спортын төв ордонд эхэлсэн. Лигийн хоёр дахь өдөр Т.Ариунболд эзэнтэй "Архангай Алтан Дорнодын Дайчид" баг эхний тоглолтоо Хэнтий Эбэг багтай хийж 81:56 харьцаатайгаар хожил байгууллаа.
 
Тэд дараагийн тоглолтоо баасан гаригийн 17:00 цагаас Баянхонгор Мазаалай багтай хийх юм.
 
 “Архангай Алтан Дорнодын дайчид” баг бол Монголын шилдэг сагсчдыг эгнээндээ нэгтгэж чадсан. Үүнийг тодотгох зүйл бол тэдний гаргасан амжилтууд. Байгуулагдаад таван жил болж байгаа Т.Ариунболд эзэнтэй, Э.Цэвэлдорж ахлагчтай “Архангай Алтан Дорнодын дайчид”-ынхан Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн гурван удаагийн Аварга баг юм. Шилдэг сагсчдын багт Дэлхийн анхны элсний сагсан бөмбөгийн тэмцээний хүрэл медальт, 3х3 Дэлхийн Их дуулга тэмцээний IV байрын шагналт А.Ананд, 2017 оны 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний оюутны Дэлхийн аварга, Азийн аварга О.Энхбаатар, Дээд лигийн гурван удаагийн аварга, хамгаалан тоглогч Э.Дөлгөөн, Дэлхийн анхны элсний сагсан бөмбөгийн тэмцээний хүрэл медальт, 2017 оны 3х3 сагсан бөмбөгийн оюутны Дэлхийн аварга Г.Ихбаяр, 2017 оны 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний оюутны Дэлхийн аварга, Азийн аварга Б.Батзолбоо гэх мэт шилдэг 17 тамирчин энэ багт бий.
 
Мөн багийн амжилтын чухал зүйл нь спортод элэгтэй,  баг, тамирчдаа дэмжиж чаддаг  “Алтан Дорнод Монгол” группийн захирал Т.Ариунболдтой салшгүй холбоотой юм.
 
 
 

Т.Ариунболд эзэнтэй "Архангай Алтан Дорнодын Дайчид" баг Үндэсний лигийн анхны хожлоо авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ