Э.Оюунболд: Э.Энхбат ахынхаа гурван хүүхдийн НЭГИЙГ хүссэн мэргэжлээрээ сурах төлбөрийг нь манай гэр бүл төлнө

2021-12-24,   3494

Хүнд гэмтэл авсан Монгол Улсын начин Э.Энхбат өнөөдөр таалал төгсчээ. Тэрээр өнгөрсөн найман сарын хугацаанд Солонгос улсад эмчилгээ хийлгэн өнгөрсөн долоо хоногийн эхээр эх орондоо эргэн ирж Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.
 
Энэхүү мэдээний  дараа Улсын арслан Э.Оюунболд нийгмийн сүлжээндээ "Булган аймгийн Могод сумын харьяат Монгол улсын Манлай Начин Эрдэнэбилэгийн Энхбат ахынхаа аав ээж,гэр бүл,үр хүүхэд,найз нөхөд,төрөл төрөгсөд,үзэгч олон түмэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Эцэг хүний хувьд 3 хүүхдийнх нь 1-ийг дуртай мэргэжлээ эзэмшиж амьдралд хөл тавихад нь жоохон ч гэсэн тус нэмэр болох болов уу гэж манай гэр бүлийн зүгээс оюутаны сургалтын төлбөрийг нь төлж байх болно.Начин ахын минь биелүүлж амжаагүй хүсэлт,хийхийг хүссэн зүйлийнх нь нэг мөн байх аа гэж найдаж байна.
 
  Эх орон элгэн садандаа эргээд хүү нь болж төрөөрэй.Ум сайн амгалан болтугай" хэмээн бичжээ

Э.Оюунболд: Э.Энхбат ахынхаа гурван хүүхдийн НЭГИЙГ хүссэн мэргэжлээрээ сурах төлбөрийг нь манай гэр бүл төлнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-25 00:30:55
    Цээнэ: Дүү минь сайхан сэтгэлд тань Монголчуудынхаа өмнөөс их баярлалаа
Шинэ мэдээ