Манлай начин Э.Энхбат агсны дурсгалыг хүндэтгэж зул өргөнө

2021-12-25,   164

Өнөөдөр орой 18:00 цагаас төв талбайд манлай начин Э.Энхбат агсны дурсгалыг хүндэтгэж зул өргөнө. Бүх хүмүүст нээлттэй юм байна.
 
Олимпийн аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр өөрийн найз Улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан. Үүнээс үүдэн Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаад БНСУ-ыг зорьсон юм.
 
Гэвч өнгөрсөн хугацаанд түүний биеийн байдал нь дээрдээгүй, ухаан ороогүй учраас эмчилгээг зогсоох тухай Солонгос дахь эмч нарын зүгээс ар гэрийнхэнд нь мэдэгдсэний дагуу эх орондоо ирээд Сонгдо эмнэлэгт ухаангүй зургаа хоног эмчлүүлж байсан юм. Гэвч харамсалтай нь өчигдөр 17:30 цагийн үед тэнгэрийн оронд одлоо.

Манлай начин Э.Энхбат агсны дурсгалыг хүндэтгэж зул өргөнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ