Бөхчүүд манлай начин Э.Энхбат агсны дурсгалыг хүндэтгэж эмгэнэл илэрхийллээ

2021-12-25,   2279

Монгол Улсад хоршооллын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Бөхийн Өргөөнд эхэлсэн байна. Барилдаан эхлэхийн өмнө бөхчүүд малгайгаа тайлан нэг минутын турш талийгаач Монгол Улсын начин Э.Энхбатын агсны дурсгалыг хүндэтгэж эмгэнэл илэрхийллээ. Булган аймгийн харьяат Улсын өсөх идэр өрнөн дэлгэрэх идэр начин Э.Энхбат өчигдөр орой 18.00 цагийн үед таалал төгссөн харамсалтай мэдээ байгаа. Тэрээр өөрийн найз Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт хүндээр зодуулан тархиндаа хүнд гэмтэл авч, найман сарын турш ухаангүй БНСУ-д эмчлүүлж байгаад ийнхүү эх орондоо ирээд зургаа хоноод нас баржээ. Талийгаачийн ар гэр болон найз нөхөд ах дүү хамаатан саданд нь гүн эмгэнэл илэрхийлье ээ
Бөхчүүд манлай начин Э.Энхбат агсны дурсгалыг хүндэтгэж эмгэнэл илэрхийллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ