БАЙШИН ШАТАЖ, 2 ИРГЭН ТҮЛЭГДЖЭЭ

2021-12-27,   319

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Баянбулагийн зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2021.12.26-ны өдрийн 21:25 цагт Онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ. 
 
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 21:31 цагт очиход иргэн Э-ийн 8Ч12 метрийн хэмжээтэй байшин   шатаж байсныг 1 цаг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэр иргэн Б /45 настай, эрэгтэй/, Э /35 настай, эмэгтэй/ нар түлэгдэж гэмтсэн байсныг ЯТТТ-д шилжүүлэн өгсөн байна.  

БАЙШИН ШАТАЖ, 2 ИРГЭН ТҮЛЭГДЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ