Хүй нь цөглөөгүй нярайг орцны үүдэнд орхисон байжээ

2021-12-27,   496

Хүй нь цөглөөгүй нярайгаа байрны үүдэнд орхиод явсан хэрэг энэ бямба гарагт гарчээ. Тодруулбал, СХД-ийн 32 дугаар байрны хойд талын грашийн хажууд өлгийтэй хүүхэд уйлаад байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
 
Дуудлагын дагуу шалгахад хүрэн өнгийн өсгийтэй 60 см урттай, 4,2 кг жинтэй нэг сартай эмэгтэй хүүхдээ хаясан байжээ. 
 
Хүүхдийг эсэн мэнд ЭХЭМҮТ-д хүргэсэн бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Хүүхэд зул сарын баярын үеэр олдсон учир Бямбын Зулсар гэж нэр өгөн бүртгэлжүүлсэн байна

Хүй нь цөглөөгүй нярайг орцны үүдэнд орхисон байжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ