Урагшгүй төрийн ухаангүй албат Л.ХАЛТАР

2021-12-27,   442

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Хятад улс халдвар дамжихаас сэргийлэх зорилгоор Эрээн хилийн боомтоор гаргах экспорт, импортын ачаа барааг хүний (жолоочийн) оролцоогүйгээр явуулах, чингэлэг тээврээр татан авах, гаргах шийдвэр гаргасан. Энэ дагуу манай улс Эрээнтэй хиллэдэг Замын-Үүд боомт дээр чингэлэг тээврээр ачаа барааг татан авах, гаргах ажлыг зохион байгуулж буй. Энэ хүрээнд өнгөрсөн өдрүүдэд Эрээний боомтоор импортын ачаатай машинуудаа гаргалаа. Одоо өнгөрсөн сараас эхлэн яригдсан чингэлэг тээвэр хэзээ эхлэх вэ? гэх асуулт хариулт нэхэж байна. Дундын бүс байгуулж, калмар байрлуулж, чингэлэг тээвэр гэгчийг эхлүүлнэ хэмээн МОНГОЛЫН ТӨР бүлт бүлт үсэрснээс хойш сарын нүүр үзэж байна. Дуншиж дуншиж нээгдсэн хилээр хэдэн ачаатай машинаа түрэхийг нь түрж арайхийж Монголын хил давуулсан. Хоёр сар хээр нар салхинд гандсан ачааг каргоныхон аманд багтсан үнээрээ худалдаа эрхлэгчдэд шахаж, худалдаа эрхлэгчид нь ард иргэдэд тэнгэрт тулсан үнээр бараагаа санал болгож байгаа дүр зураг үргэлжилж буй өдрүүд.... Одоо цаашид яах вэ? Хэзээ хүртэл тодорхойгүй байдал үргэлжлэх вэ? Үүнд хариулт өгөх ганц ч албан тушаалтан алга. Ганцхан хилийэн боомтын асуудлаа гурван сарын хугацаанд жин тан болгочихож чадахгүй төртэй, төрийн сайдтай ч байх гэж. Салбарын сайд нь ч ажил хариуцсан албан тушаалтан нь ч тэр...Ёстой нөгөө урагшгүй төрийн ухаангүй албаттайн үйл лайг ард түмэн үүрч байна...
Урагшгүй төрийн ухаангүй албат Л.ХАЛТАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ