А.Ариунзаяа сайд хотын дарга Д.Сумъяабазарын Хөрөнгө оруулалтын банкыг өрөө төлсөн гэж өмгөөлсөн үү?

2021-12-27,   566

Засгийн газар Чингис хаан банкинд Нийгмийн даатгалын сангийн 100 тэрбум, ЭМДС-гийн 30 тэрбум, харин Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг тус банкинд гацсан. Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяаг энэ сарын 22-нд “Үндэсний хөрөнгө оруулалтын банк энэ ондоо багтаан өр төлбөрөө барагдуулсан” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл яг өнөөдрийн байдлаар Үндэсний хөрөнгө оруулалтын банк Нийгмийн даатгалын ерөнхий газрын Төрийн банкны дансанд 5.4 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-т 11.2 тэрбум төгрөг төлсөн гэх мэдээлэл байна. Нэг үгээр ХНХ-ын сайд А.Ариунзаяа Үндэсний хөрөнгө оруулалтын банкыг өр төлбөрөө бүрэн барагдуулсан гэх мэдэгдлиэл зөрөөтэй байна гэсэн үг болж таарч байна. Чухам яагаад салбарын сайд ийнхүү худал мэдээлэл хийв гэх асуулт хариултаа нэхэж байна. Үндэсний хөрөнгө оруулалтын банканд Асашёрюү Д.Дагвадорж, Хотын дарга Д.Сумьяабазар нар хамгийн их хувь эзэмшдэг. Тус банк нь анх 2002 онд ОХУ-ын “Менател Санкт-Петербург” АХН банкны Монгол дахь салбар болж байгуулагдаж байж. Улмаар 2006 онд Монголбанкны 327 тоот тушаалаар Үндэсний хөрөнгө оруулалтын банк болсон юм байна. Ийнхүү ураг төрлөөрөө нийлж банк байгуулан төрийн мөнгөөр тоглож, төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй болтлоо бууралттай гарсан банкны өр төлбөрийн асуудалд ХНХ-ын сайд ингэтлээ анхаарч, худал мэдээлэл өгсөн нь анхаарал татаж байна.
А.Ариунзаяа сайд хотын дарга Д.Сумъяабазарын Хөрөнгө оруулалтын банкыг өрөө төлсөн гэж өмгөөлсөн үү?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ