Хуульч Э.Ёндон: Н.Түвшинбаярыг анхнаасаа үхэлд хүргэх амь аврагдах боломжгүй гэмтлүүд учруулсан гэж үзэж, прокурор татсан тогтоолоо өөрчилж 10.1-р ял сонсгох хэрэгтэй

2021-12-27,   14396

Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин агсан Э.Энхбатын биед гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа. 
 
Тэгвэл хуульч Э.Ёндон Н.Түвшинбаярын гэмт үйлдэл хуулийн хэрэглээний хувьд сонирхолтой жишээ болохыг нийгмийн сүлжээндээ бичжээ. 
 
Тэрбээр "Н.Түвшинбаяр аваргын гэмт үйлдэл Хууль хэрэглээний хувьд их л сонирхолтой жишээ болох нь:
 
Түүний гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.1-2.5-д заасан “Хүнд гэмтлийн улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үү? эсхүл Эрүүгийн хуулийн 10.1-т заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үү?
 
11.1-2.5 гэж үзвэл 5-12 жилийн хорих ялтай;
10.1 гэж үзвэл 8-15 жил, хүндрүүлбэл 12-20 жил эсхүл бүх насаар нь хорих ялтай.
 
Хэрэв энэ хэрэгт шинжээчийн дүгнэлт “амь аврагдах боломжгүй хүнд гэмтлүүд” гэсэн агуулгаар гарсан бол дээрх үйлдэл нь хүнийг алах гэмт хэрэг,
 
шинжээчийн дүгнэлт “тухайн хүний биеийн онцлог, эмчилгээ үйлчилгээний чанараас шалтгаалан амь аврагдах боломжтой” гэдэг агуулгаар гарсан бол дүгнэлт өөрөө эргэлзээ дагуулахаар байна.
 
Хувийн бодол:
Анагаахын шинжлэх ухаан өндөр хөгжсөн улсад олон сар эмчлүүлээд амь аврагдаж чадаагүй учраас энэ бол анхнаасаа үхэлд хүргэх амь аврагдах боломжгүй гэмтлүүд учруулсан гэж үзэж, прокурор татсан тогтоолоо өөрчилж 10.1-р ял сонсгох хэрэгтэй" гэсэн байна. 
No description available.

Хуульч Э.Ёндон: Н.Түвшинбаярыг анхнаасаа үхэлд хүргэх амь аврагдах боломжгүй гэмтлүүд учруулсан гэж үзэж, прокурор татсан тогтоолоо өөрчилж 10.1-р ял сонсгох хэрэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-30 14:10:12
    Зочин: Ямар гайтай өдөр вэ ?? Хайран сайхан хоёр залуу !!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-29 19:15:07
    Erdee bumbaa: Шүүгчийн10.1,зүйл анийр зүйлчлэх нь зөв байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-29 11:14:36
    Зочин: Санаатай алсан тасарсан хүн хэүээч хүнийг үхэлд хүртэл нь зодож чадахгүй санаатай алуурчин Түвшинбаяр !! ЯЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭ ӨГ!! ШААРДАЖ БН
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-28 21:34:33
    Энхбаяр: Машмаш зөв 10.1 р яллах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-28 15:28:15
    Neree.....: Ggdfgghjj
Шинэ мэдээ