Good price дэлгүүр зарагдаагүй үлдсэн савласан хоолныхоо огноог өөрчилж зардаг байсан уу?

2021-12-27,   556

Шангри ла моллд байрлах Good price дэлгүүрт зарагдаагүй барааныхаа хугацааг сольж наадаг тухай зураг өнөөдөр нийгмийн сүлжээнд цацагдаж байна. Тодруулбал,  тухайн иргэн өмнөх өдрийнх нь үлдэгдэл хоолныхоо  савны огноог тухайн өдрийнх болгон сольж нааж байгааг баримтжуулан  бичжээ. 
 
Нэг үгээр тухайн дэлгүүрээс худалдаж авдаг таны хоол хүнсний хувьд он сар, хадгалах хугацаа нь эргэлзээтэй гэсэн үг болж таарч байна. Цар тахлын энэ цаг үед зарим иргэд олон нийтийн газар хооллохоос илүүтэй бэлэн савлагдсан хоолнуудыг сонгох болсон. Гэтэл энэ мэт хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж мэдэх үйлчилгээний газруудыг холбогдох газрууд анхааралдаа авах шаардлага үүссэнийг сануулах нь илүүц биз ээ.

Good price дэлгүүр зарагдаагүй үлдсэн савласан хоолныхоо огноог өөрчилж зардаг байсан уу?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ