ИРГЭН: Аймшгийн бохир буудал хэнийх нь шахаа юм. Иймхэн ажил зохион байгуулж чадахгүй ЗГ, УОК-тай байх гэж дээ

2021-12-28,   540

Коронавирусийн мутацлагдсан хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаадын орнуудаас ирж байгаа иргэдийг гурав хоног тусгаарлахаар шийдвэрлэсэн билээ. 12 дугаар сарын 26-ны өдөр гадаадын нислэгээр эх орондоо ирсэн иргэд ..... зочид буудалд тусгаарлагдаж буй. Тэгвэл тус иргэд манай редакцад хандсан бөгөөд тусгаарлах байр нь маш бохир, цэвэрлэгээ хийгдээгүй, ариун цэврийн өрөө, угаалтуур бөглөрч өмхий үнэртсэн, хүйтэн байдалтай байна. Үүнийг хэлсэн боловч хоёр давхар хөнжил нөмрөөд унтаарай гэсэн хариу өгч байна гэсэн юм. Энэ талаар Иргэн А.Даваасүрэн өөрийн цахим хуудаснаа " Ёстой аймаар байна. Өглөө 7 цагт онгоцноос буугаад орой 4 цагт буудалдаа буулаа. Аймшгийн бохир заваас цус нөжтэй цагаан хэрэглэлтэй буудал хэнийх нь шахаа юм. Мал шиг хашиж чихээд. Анх дотооддоо алдсан нь ийм замаар тархсан юм байна. Шуурхай штабын хариуцсан хүн нь хохь нь наанаа орохгүй бол гадаа хөлдөж үх гэх жишээний. Бичлэг хийж баримтжуулсан заавал арга хэмжээ авхуулна гэж бодож байгаа. Хэдэн орноос ирсэн 1000-д хүн холилдоод энэтхэгт тархины хагалгаанд орсон тэргэнцэртэй хүүхэдтэй ээж уйлаад гуйж байхад өрөө нь байхгүй баахан хүмүүс дунд холилдоод 00 өрөөний хажууд сууж байх жишээний. Элэг эмтэрмээр ямар арчаагүй төр засагтай гомдмоор юмаа нээрээ. Буудалд багтаагүй 2 автобус хүнийг оруулах газар байхгүй жолооч нь хаачихаа мэдэхгүй хариуцсан хүн байхгүй 2 цаг сууж байгаан. Жолооч нь би автобуснаас л буулгаж болохгүй өөр мэдэж байгаа юм алга гэнэ. copy." гэж шүүмжлэн бичсэн байна.
ИРГЭН: Аймшгийн бохир буудал хэнийх нь шахаа юм. Иймхэн ажил зохион байгуулж чадахгүй ЗГ, УОК-тай байх гэж дээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ