Машинтайгаа мөс рүү цөмөрч орсон жолооч болон дөрвөн зорчигчийг авран хамгаалжээ

2021-12-28,   525

Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чулуутын гол”-оор гарахаар явж байсан суудлын автомашин голын мөсөнд цөмөрч живжээ. Энэ тухай дуудлага мэдээллийг Онцгой байдлын алба хүлээн авч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 110 км замыг туулан 07:46 цагт очиж, аврах ажиллагаа явуулсан байна. Тухайн иргэд нь Хөвсгөл аймгаас Архангай аймгийн чиглэлд иргэн О-ийн “Лексус”-570 загварын суудлын автомашинаар зорчиж явсан байна. Улмаар “Чулуут” голын мөс цөмрөн орсон байсныг 8 цаг 34 минут ажиллан татан гаргажээ. Жолооч болон зорчиж явсан дөрвөн иргэний амь насыг ийнхүү авран хамгаалсан байна.
Машинтайгаа мөс рүү цөмөрч орсон жолооч болон дөрвөн зорчигчийг авран хамгаалжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ