САЙХАН МЭДЭЭ: Нийслэлийн төрийн албан хаагчдын цалинг ирэх жил 50-55 хувиар нэмнэ

2021-12-28,   878

Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн төрийн албан хаагчдын цалинг ирэх 2022 онд 50-55 хувиар нэмнэ гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр "Төрийн алба хаагчдын цалин хэтэрхий бага. Үнийн өсөлтөөс үүдэн цалин хаанаа ч хүрэхгүй байна. Үүнээс болж авлигын эрсдэл нэмэгдэж байгаа бид хүлээн зөвшөөрөх ёстой. Тиймээс ирэх онд нийслэлийн төр, захиргааны байгууллагын алба хаагчдын цалинг 50-55 хувиар нэмнэ. Дахиад ч нэмэх ёстой. Цаашид 100 хувь нэмэх чиглэл барьж ажиллана" гэлээ.
САЙХАН МЭДЭЭ: Нийслэлийн төрийн албан хаагчдын цалинг ирэх жил 50-55 хувиар нэмнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ