Б.Чинбат коронавируст халдвараас үүдэн МУУГЗ цолоо гардаж чадсангүй

2021-12-28,   544

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар хөгжмийн зохиолч Б.Чинбат УРЛАГИЙН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН цолоор өнөөдөр шагнуулах байсан юм. 
 
Гэвч хөгжмийн зохиолч коронавирусийн халдварласан учир шагналаа өөрийн биеэр гардаж авч чадсангүй. 
 
Тэрбээр энэ талаар нийгмийн сүлжээндээ "Хөгжим гэдэг энэ агуу ертөнцөд таван настайгаасаа дурлаж өнөөг хүртэл зүтгэж байгаа өчүүхэн авьяас чадвар, хүч хөдөлмөрийг минь үнэлж Төр засаг минь Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолоор шагнажээ.
 
Миний аав яг миний насан дээр Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнагдаж байсан билээ. Аав минь байсан бол хичнээн их баярлах байсан бол гэж бодож сууна. 
 
Өнөөдөр дэлхийд нүүрлээд байгаа энэ аюулт тахлыг тойрч гарсангүй дайраад гарсан өдөр нь ингэж давхцах юм гэж хэн санах билээ. Өчигдөр оройны 9 цагт миний шинжилгээний хариу эерэг гараад тэр дороо эмнэлэгт ирж хэвтсэн байна аа. Иргэнийхээ үүргийг биелүүлж бусдыгаа эрсдэлээс хамгаалахын тулд энэ хүндэт төрийн дээд шагналаа гардаж авах цагтаа хүрэлцэн очиж чадахгүй болсондоо төр засаг болон түмэн олон та бүхнээсээ түмэнтэй хүлцэл өчиж байна аа
 
Та бүхэн минь амны хаалтаа тогтмол зүүж, хайртай хүмүүсээ эрсдэлээс хамгаалаарай" хэмээн бичжээ
 

Б.Чинбат коронавируст халдвараас үүдэн МУУГЗ цолоо гардаж чадсангүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ