Ц.Цэрэнпунцаг: Богд Зонхов төслийг уухайлаад аваад явах ёстой

2021-12-29,   380

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овоонд Шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхов” бурхны хөшөө бүхий төв барихаар 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөг төсөвлөснийг олон нийт эсэргүүцэж буй. Харин УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг хөшөө барихыг дэмжиж байгаа бол Соёлын сайд Ч.Номингийн хувьд үгүйсгээд байгаа юм. Тэгвэл Ц.Цэрэнпунцаг гишүүн өчигдөр байнгын хорооны хуралдааны үеэр " Богд Зонхов төслийг уухайлаад аваад явах ёстой. Буруу зөрүү юм хийсэн юм байхгүй. Энэ бол гадныхны бодлого ч байж магадгүй. Үнэт зүйлийг тасалж Монгол үндэстнийг тасална. Монгол нэртэй ч Монгол биш хүмүүс үлдэх гээд байна. Соёлоо хамгаална шүү Соёлын сайд аа" гэлээ. Ийнхүү тэрбээр Богд Зонхов төслийг үргэлжлүүлэн авч явах ёстой гэсэн байр сууриа дахин илэрхийллээ.
Ц.Цэрэнпунцаг: Богд Зонхов төслийг уухайлаад аваад явах ёстой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ