Улсын өсөх идэр начин Э.Энхбат агсныг маргааш сүүлчийн замд нь үдэн гаргана

2021-12-30,   628

Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат энэ сарын 24-ний өдөр таалал төгссөн билээ. Төр, түмний хайртай хүүд Монголчууд хүндэтгэл үзүүлж, 12 дугаар сарын 25-ны өдөр төв талбайд зул өргөх ёслол зохион байгуулсан. Тэгвэл Э.Энхбат агсныг маргааш буюу 12 дугаар сарын 31-ний өглөө 05:30 цагт Спортын төв ордноос сүүлчийн замд үдэн гаргах аж. Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.


Улсын өсөх идэр начин Э.Энхбат агсныг маргааш сүүлчийн замд нь үдэн гаргана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-30 13:32:40
    иргэн: ум мани бад мэ хум
Шинэ мэдээ