Иргэдийн дурсгалд зориулж асаасан лаанаас гал алдаж гурван хүн амиа алдсан хэрэг Украинд гарчээ

2021-12-30,   530

Украины баруун хэсэгт орших Косив хотод Ковидын улмаас эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад нас барсан иргэдийн дурсгалд зориулж асаасан шашны лаа гал алдаж, улмаар эмнэлэгт эмчлүүлж байсан гурван иргэн амь үрэгджээ.
 
Тодруулбал, тус улсын албаны хүмүүсийн мэдээллээр, “хүчилтөрөгч баяжуулах таван үйлдвэрийн ойролцоо дурсгалыг хүндэтгэх зорилгоор асаасан лаа гал алдаж эхэлсэн бөгөөд тэр даруйдаа шатаж эхэлжээ. Ковидын халдварт өвчнийг эмчлэхэд ордог цилиндрт агуулагдах цэвэр хүчилтөрөгч нь маш шатамхай бодис юм. Улмаар хоёр эмэгтэй, нэг эрэгтэй галд өртөж амь насаа алдсан бол гурван эмч түлэгдсэн байгаа аж.
 

Иргэдийн дурсгалд зориулж асаасан лаанаас гал алдаж гурван хүн амиа алдсан хэрэг Украинд гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ