Дээд шүүх Ц.Оюунгэрэлийн намыг бүртгэхээс ТАТГАЛЗЛАА

2021-12-30,   289

Иргэдийн оролцооны нэгдэл нам (ИОНН) үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдлийг Дээд шүүхээс  бүртгэхээс татгалзжээ.
 
 Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ын дарга Ц.Оюунгэрэлээс өнгөрсөн есдүгээр сарын 17-ны өдөр “Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ыг улсын бүртгэлд бүртгэж өгнө үү” хэмээн өргөдөл Дээд шүүхэд гаргажээ.
 
Гэвч аргөдөл гаргагчаас хавсаргаж ирүүлсэн “Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын дүрэм”-д “нууц санал хураалтаар” намын төлөөллийн төв болон орон нутгийн төлөөллийн байгууллага, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулах талаар тусгаагүй, мөн “намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах журам”-ыг хуульд зааснаар нарийвчлан зохицуулаагүй байна.
 
 Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын удирдах байгууллага, албан тушаалтан, төрийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох процессыг “нууц санал хураалтаар” явуулах, намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг өөрчлөх журмыг урьдчилан нарийн тогтоосон байхыг шаардсан Улс төрийн намын тухай хуулийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхлын үүднээс эвлэлдэн нэгдэх, улс төрийн нам байгуулах иргэдийн үндсэн эрх болон намын дотоод ардчиллыг бодитойгоор хангахад чиглэсэн зохицуулалт тул  хууль тогтоогч хуульд сонголтгүйгээр, үүрэг болгосон байдал (тушаасан буюу императив диспозиц)-аар заасан бөгөөд нам нь өөрийн дүрэмдээ тухайн журмыг нарийвчлан зохицуулах үүрэгтэй.
 
Иймд, “намын дүрэм хуульд харшилсан” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Дээд шүүх Ц.Оюунгэрэлийн намыг бүртгэхээс ТАТГАЛЗЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ