АЛТАН ГАДАС одонт ТҮК-ийн гурван ажилтан НАРАД гэнэтийн бэлэг барьжээ

2021-12-30,   1185

Ерөнхийлөгчийн зарилгаар "Алтан гадас" одонг нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Н.Батмөнх, ажилчин Г.Бямбадорж, зам, талбайн мастер С.Жаргалсайхан нар өнөөдөр дуучин Нара буюу М.Нарантуяад баярын бэлэг хүргэж иржээ. М.Нарантуяа энэ талаараа нийгмийн сүлжээндээ " Хүүшээ энэ хөөрхөн хайруудыг хараачээ ТҮК-н менежер та хаана байна, байгаа газар нь очоод хальт уулзаадхая гэсэн юм. Тэнд энд явна гээд бгаа газраа хэлтэл манай 3н ах ийм гоё бэлэг бэлдчихсэн зогсож байдаг байгаа. Ямар гоё юм бэ, ёстой л өвлийн өвгөнөөс өэлэг авч байгаа хүүхэд шиг баярлалаа. Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр байдлын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөн зүтгэдэг Банзарын Мөнхцэцэг даргатай ТҮК-н нийт ажилтан хамт олондоо шинэ оны халуун мэнд дэвшүүлж амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе өө" гэжээ
АЛТАН ГАДАС одонт ТҮК-ийн гурван ажилтан НАРАД гэнэтийн бэлэг барьжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ