Шинэ оны босгон дээр Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн "JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ ҮНДЭСНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ" болж мэндчилгээ дэвшүүлжээ.

2022-01-02,   830

Шинэ оны босгон дээр Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн "JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ ҮНДЭСНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ" болж мэндчилгээ дэвшүүлжээ.
 
Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн: 
 
JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ ҮНДЭСНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ
 
JCI Монгол байгууллагын Үүсгэн байгуулагч, үе үеийн Ерөнхийлөгчид, хүндэт Сенаторууд, эрхэм Гишүүд та бүхэндээ 2022 оны анхны өдөр болон JCI Монгол байгууллагын 30 жилийн ойн мэндийг хүргэе!
 
Та бидний хувьд JCI Монгол байгууллагын түүхэн дэх 30 дахь жилийг хамтдаа бичилцэх хариуцлагатай жил ирээд байна. 2022 онд биднийг мөн л цар тахалын болон эдийн засгийн тодорхойгүй олон нөхцөл байдал, олон сорилт хүлээж байна. Энэ үед нийгмийн хөдөлгөгч хүч болсон идэвхитэй иргэд бид хамтдаа хамгийн тод өнгөөр гэрэлтэж, бүдэг бадаг бүрэнхий байдлыг үргээн эх дэлхийдээ гэрэл нэмэх цаг үе ирлээ.
 
Шинэ хэвийн байдалд хэрхэн дасан зохицох, даван туулах тал дээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, өөр өөрсдийн боломжоороо уялдан ажиллавал аливаа асуудлыг шийдэж болохыг харуулсан онцгой нэгэн жил байх болно гэдэгт итгэлтэй байна.
 
Өнөөдрийг хүртэл 29 жилийн түүхийг бүтээлцсэн, сэтгэл зүрх, ур ухаанаа зориулан нийгэмд эерэг өөрчлөлтүүдийг түгээж, хязгааргүй боломжуудыг нээж, хөгжил дэвшлээс хэнийгч хоцроохгүй манлайлсан эрхэм үе үеийн Ерөнхийлөгч нартаа нийт гишүүдийнхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархалыг илэрхийлэе!
 
Хамтдаа олон бэрхшээлийг даван гарч, эргэж буцалтгүй шинэ ертөнцийг эерэгээр бүтээлцсээр, хурд, хүч, бахархалтайгаар урагш алхаж буй гишүүддээ гүн талархал илэрхийлж, нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээх их үйлс нь өргөжин дэлгэрэхийг хүсэн ерөөе.
 
Өөрийн цаг зав, хүч хөдөлмөрөө зориулан хүчин зүтгэсэндээ бид арвин мэдлэг туршлага, олон анд нөхөд, онцгой сайхан дурсамжуудыг олж авдаг. Энэ эрчээрээ үргэлжлүүлэн та бүхэндээ Үндэсний Ерөнхийлөгчийн хувиар 2022 ондоо үйлчлэн, хүчин зүтгэхэд миний бие болон Удирдлагын багийн гишүүд бэлэн байна.
 
Хэн нэгнээс илүү байх биш, хэн нэгнээс дутах биш, харин өөрсдийнхөө түүхээр ТОД гэрэлтэх нь амьдралын хамгийн чухал үйлс мөн гэдэгт БИД ИТГЭДЭГ.
 
Та бүхний 2022 оны ажил үйлсэд Амжилтын дээдийг хүсэн ерөөе!
 
“SHINE BRIGHT” – “ХАМТДАА ТОД ГЭРЭЛ НЬ БАЙЦГААЯ!”
 
Хүндэтгэсэн,
Ж.Дамдинцэрэн
JCI Монгол байгууллагын 2022 оны Үндэсний Ерөнхийлөгч

Шинэ оны босгон дээр Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн "JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ ҮНДЭСНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ" болж мэндчилгээ дэвшүүлжээ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ