Оны төгсгөлд УИХ-ын чуулганы 61 удаагийн хуралдаанд Ё.Баатарбилэг гишүүн таслал, хоцролтгүй оролцсон төрийн түшээгээр шалгарсан юм. Түүний араас УИХ-ын гишүүн Х.Баделхан, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нар удаалсан байна.
Улсын Их Хурлын чуулган, Байнгын хороодын хуралдааныг таслалгүй, манлайлан оролцсон дээрх нэр бүхий гишүүдэд УИХ-ын дарга талархаж илэрхийлж, баяр хүргэн цом гардуулжээ.
Энэ бол СОЁМБО үсэг зохиогдсон 335 жилийн ойд зориулан 555 мянган төгрөгийн үнэтэйгээр бүтээгдсэн шүтээн баримал юм.
| Чуулганы хуралдаан таслаагүй гишүүнийг 555 мянган төгрөгийн үнэтэй СОЁМБО шүтээн урамшуулжээ |
|