Согтруурсан үедээ 15 давхраас үсрэх гэж байсан эмэгтэйг Онцгой байдлын албаныхан эсэн мэнд буулгажээ

2022-01-03,   764

Согтуурсан үедээ 15 давхраас үсрэх гэж байсан эмэгтэйг Онцгой байдлын албаныхан эсэн мэнд буулгасан байна 
 
Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны 220 дугаар байр 15 давхар орон сууцны барилгын 15 дугаар давхрын цонхны тавцангаас согтууруулах ундаа хэрэглэсэн 1 эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 00:13 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.  Дуудлага мэдээллийн дагуу  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км зам туулан иргэн Н /32 настай, эмэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ цонхны тавцангаас үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж, Сүхбаатар дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. 

Согтруурсан үедээ 15 давхраас үсрэх гэж байсан эмэгтэйг Онцгой байдлын албаныхан эсэн мэнд буулгажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ