ЦОНХООР ШИДСЭН ТАМХИНЫ УЛМААС СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД 20 ГАРУЙ АВТОМАШИН ШАТЖЭЭ

2022-01-03,   825

 
Тухайн үед хэрэг болох газар байсан оршин суугчдын хэлж буйгаар уг автомашин дээрээс шидсэн асаалттай тамхинаас болж шатсан байна. Өдгөө харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж буй. Бид хэргийн тухай албаны эх сурвалжаас тодруулж, эргэн мэдээлэх болно.
 
Сүүлийн гурван жилийн хугацаанд цонхоор тамхины иш шидсэнээс болж 20 гаруй иргэн эд хөрөнгөөрөө хохирсон байна. Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс хамгаалж орчин тойрондоо хог тарихгүй байх, ялангуяа татсан тамхиныхаа ишийг зориулалтын хогийн саванд бүрэн унтраасны дараа хийж байхыг сэрэмжлүүлж байна.

ЦОНХООР ШИДСЭН ТАМХИНЫ УЛМААС СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД 20 ГАРУЙ АВТОМАШИН ШАТЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ