Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээллээр Б.Бямбадорж даргыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэсээс иргэдийн гомдол мэдээллээр шалгаж эхэлсэн байна. Түүнийг НЭМГ-аас зарлаж буй тендер, худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд өөрийн хамаарал бүхий хүмүүсийг оруулж, сонгон шалгаруулалтад нөлөөлж, хамаарал бүхий компаниа шалгаруулах чиглэл өгсөн гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.
| Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийг АТГ-аас шалгаж эхэлжээ |
|