Монгол охины асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгчид хандсан саналыг албан ёсоор хүлээн авчээ

2022-01-03,   562

БНСУ-д дунд сургуульд сурдаг байсан 13 настай монгол охиныг дээд ангийн дөрвөн эмэгтэй сурагч нийлж зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган, өрөөнд хорьсон ноцтой хэрэг өнгөрсөн долдугаар сард гарсан.  
 
Хэрэг долдугаар сарын 4-нд цагдаагийн газарт бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ. Сэжигтэн дөрвөн хүүхэд байсан бөгөөд хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир аравдугаар сарын 1-нд хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн хоёр хүүхдэд холбогдох хэргийг аравдугаар сарын 28-нд прокурорт шилжүүлсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Охиныг зодсон дөрвөн хүүхдийн хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. 
 
Иймээс Монголчууд буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж, БНСУ-ын Ерөнхийлөгчид хандсан хүсэлт 200 мянгад хүрсэн билээ.
 
Ингэснээр дээрх хэрэг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний анхааралд очиж, хэргийг авч хэлэлцэх боломжтой болсон бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын 01-нд албан ёсоор хүлээж авсан гэж www1.president.go.kr сайтад мэдээлжээ. 

Монгол охины асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгчид хандсан саналыг албан ёсоор хүлээн авчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ