Эмгэнэл: Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Б.Ганболд зуурдаар таалал төгслөө

2022-01-03,   1379

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Б.Ганболд энэ сарын хоёрны өдөр зуурдаар таалал төгслөө.
 
Тэрээр Монголын хөлбөмбөгийн холбоог удирдах хугацаандаа 1998 онд МХБХ-г ФИФА, Азийн хөлбөмбөгийн холбоонд элсүүлж, 3000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн бариулжээ.
 
Мөн 2002, 2006, 2010 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад баг тамирчдаа оролцуулж, “Goal-3, 4, 5” төслийг амжилттай эхлүүлсэн нэгэн. Түүнийг хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхад AFC-гийн холбооны /UEFA/ Ерөнхийлөгч, Дэлхийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Мишель Платини Монгол Улсад айлчилж байсан юм. 
 
Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

Эмгэнэл: Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Б.Ганболд зуурдаар таалал төгслөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ