СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бэлх зуслангийн замд автомашины ноцтой осол гарч нэг хүн амь насаа алдлаа

2021-03-21,   635

Өчигдөр шөнө 23:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20-р хороонд байрлах Бэлх зуслангийн замд зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн амиа алджээ.

Тодруулбал, экскватор ачиж явсан ачааны автомашин онхолдож, гурван айлын байшинг хамарсан ноцтой осол гарсан бөгөөд азаар тус айлуудад хүн байхгүй байсан учраас хүний амь нас хохироогүй байна. Бэлх зуслангийн “Khadat village” явах замд ачааны том тэрэгнүүд болон бусад автомашинууд маш хурдтай явдаг учраас ойр орчмын айлууд тайван унтаж амарч чадахгүй хүндрэлтэй байдалд байна.

Тодруулбал, гадуур хүүхдүүдээ тоглуулж чаддаггүй, том том чулуу үсэрдэг, ачааны машинууд явж өнгөрөхдөө тог тасалдаг гэх мэт асуудлуудыг оршин суугчид мэдээлж байгаа юм. Өчигдөр осолдсон том машинд зорчиж явсан хоёр жолоочийн нэг нь газар дээрээ амиа алдсан бөгөөд цагдаагийн алба хаагчид газар дээр нь ажиллаж байгаа аж.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бэлх зуслангийн замд автомашины ноцтой осол гарч нэг хүн амь насаа алдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ